АНУ-д ажил эрхлэх виз

.

- АНУ-д ажил эрхлэх боломж байдаг уу?
- АНУ-д түр ажил хийхэд ямар виз мэдүүлэх вэ?
- Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?

Асуулт: АНУ-д ажил эрхлэх боломжтой ямар ямар виз байдаг вэ?

Хариулт: Ажлын виз болон ажиллах зөвшөөрлийг цагаачлалын бус бусад ангилалын виз олгодог журамд хамруулдаг. Гэхдээ гол зорилго нь хөдөлмөр эрхлэхэд оршдог тул оюутан F, дадлагажигч M, солилцооны хөтөлбөрт хамаарагдагч J, төлбөр нь гадаадаас хийгддэг жуулчны В ангиллаас ялгаатай авч үздэг.

Түр хугацаагаар ажиллагсдын визийг гэрээт худалдаачид, хөрөнгө оруулагчдын Е, сувилагчдын Н, онцгой гавъяа, авъяас чадвартай буюу ховор мэргэжлийн хүмүүсийн Н-1, шинэ технологи, компьютерын болон цахилгааны инженерийн Н-1В, үндэстэн дамнасан бизнесийн салбар хооронд шилжигсдийн L-1 гэж ангилдаг.

Удаан хугацаагаар ажилладаг, олон улсын чанартай Е, L-1 ангилалтай холбоотой хууль тогтоомж олон боловч агуулга нь ойролцоо. Түр хугацаагаар ажиллагсдын Н-2 ангиллыг хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын Н-2А буюу бусад салбарт ажиллагсдын Н-2В гэж мөн ангилдаг.

Онцгой гавъяа, авъяас чадвартай хүмүүсийн Н-1 ангилалд урьд нь сувилагчид, тамирчид, жүжигчид багтдаг байсан боловч Конгрессоос 1989 онд баталсан хуулиар мэргэжлийн сувилагчдад шинэ Н-1А ангилал бий болгосноо төдөлгүй Н-1В болгон өөрчилж, бусад мэргэжлийн болон авъяаслаг ажилчдыг хамааруулдаг болсон.

Цагаачлалын 1990, 1991 оны хуулийн нэмэлтээр Н-1В ангиллыг нарийн мэргэжлээр хязгаарлаж, Хөдөлмөрийн нөхцлийн өргөдөл (Labor condition application-LCA)-ийг шаарддаг болгож, нэг жилд шийдвэрлэх өргөдөлд тооны хязгаар тогтоосон. Онцгой авъяастай гадаадын хүмүүст О, урлагийн тоглолтоор ирэх жүжигчид, тамирчдад Р ангилал тогтоон Н-1В ангиллаас хассан. Эдгээр ангиллын визийн өргөдлийг зөвшөөрөхөөс өмнө холбогдох ажил мэргэжлийн холбоодтой зөвшилцдөг.

Шашны байгууллагын шугамаар ажиллагсдад R-1 ангилал бий болгосон. Эмч нар Н-1В ангилалд хамаарагддаг. Бизнесын чиглэлээр ажиллагсдын цагаачлалын бус визийг олон улсын чанартай бизнес эрхлэгчдийн (E болон L-1), АНУ-ын аливаа бизнест ажиллах хүмүүсийн (O-1, H-1B, чөлөөт худалдаа, H-2B) болон тусгай салбарын үйлдвэрлэлийн гэж гурав ангилдаг.
Асуулт: АНУ-д түр хугацаагаар мөнгөний ажил хийхэд ямар ангиллын виз мэдүүлэх вэ?

Хариулт: Аливаа ажил, албан тушаалын болзол шаардлагыг гагцхүү АНУ-ын иргэд хангадаг байх албагүй. Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг сонирхдог, нарийн мэргэжилтэй, ажлын дадлага чадвартай ажилтанг авч ажиллуулахад анхаардаг пүүс компаниуд гадаадын иргэдийг урьж ажиллуулдаг.

Тэдгээр гадаадын иргэн - АНУ-д Н1В визээр ирдэг. Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэн түрүүлж мэдүүлсэн, 65 мянган хүнд олгогддог энэ ангиллын виз өнгөрөгч онд олгож эхлээд 48 цаг хүрэлгүй дууссан нь түүний эрэлт их байгааг харуулж байна.Тодорхой мэргэжлийн ажил (Speciality occupation), албан тушаал (Professional position) эрхлэх нэгнийг АНУ-д түр хугацаагаар авчирах зориулалттай Н1В ангиллын виз мэдүүлэгч наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны, шаардлагатай бол төрөөс итгэмжлэгдсэн түвшний боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.

Мэргэжлийн ажил гэдэгт уран барилга, инженер, математик, физик, нийгмийн шинжлэх ухаан, анагаах, эрүүл мэнд, боловсрол, хууль, нягтлан бодох, бизнесс, холбоо мэдээллийн технологи, урлагийн зэрэг өргөн хүрээний төрөл мэргэжлийн онолын болон практикийн мэдлэг шаардсан ажлууд багтдаг. Энэ ангиллын визтэй ажилчин түүнийг ивээн тэтгэсэн ажил олгогчид л хүчин зүтгэх бөгөөд гэр бүл, 21 нас хүрээгүй хүүхдүүдээ Н4 визээр авчирч дунд сургуульд сургах боломжтой. Ажил солих тохиолдолд тусгай маягтаар өргөдөл гаргаж зөвшөөрөл авдаг.

Асуулт: Түр ажиллах зөвшөөрөл аваад үлдэх боломж бий юу?

Хариулт: Н-1В ангиллын визээр АНУ-ын компаниудын ажиллах хүчний хэрэгцээг хангахдаа тухайн ажилчны АНУ-д байнга оршин суух хүсэлттэй хамтатгахгүй гэдэг зарчим баримталдаг. Нэгэнт түр хугацааны виз болохоор АНУ-д оршин суух хугацааг эхний удаа гурван жилээр заадаг, дахин гурван жилээр сунгаж болно.

Сунгахын тулд ажил олгогч өргөдөл гаргадаг. Зургаан жилийн дараа тухайн ажилчин дахин Н1В виз мэдүүлэхийн тулд АНУ-аас нэг жилийн хугацаагаар гарч явсан байх шаардлагатай. Гэхдээ нэгэнт виз авсан ажилчинд ажил олгогч нь эхний гурван жилд багтан байнга оршин суух зөвшөөрөл мэдүүлж болно.

Байнга оршин суух зөвшөөрөл буюу “ногоон карт” олдоогүй тохиолдолд тухайн ажилчин ногоон карт мэдүүлсэн байхад зургаан жил нь хэтэрсэн ч АНУ-д холбогдох журмын дагуу оршин суух боломжтой.Ажил олгогч гадаадын мэргэжилтэй ажилчинг ивээн тэтгэхийн тулд Хөдөлмөрийн яамандаа хандаж тухайн албан тушаал, цалингийн хэмжээг дурдсан Ажлын байрны өргөдөл буюу (Labor Condition Application) бүрдүүлж өгдөг, зөвшөөрөгдсөн нөхцөлд АНУ-ын Харьяатын болон Цагаачлалын алба-ХЦА (US Citizenship and Immigration Services)-нд өргөдөл гаргана. Чингэхдээ тухайн албан тушаал наад зах нь баклавар буюу түүнтэй дүйх шатны мэдлэг боловсрол шаардахыг нотлох шаардлагатай.

Ажилчин өөрийгөө ажил олгогчийн санал болгосон тухайн мэргэжлийн ажилд буюу албан тушаалд тохирч тэнцэнэ гэдгийг нотлохоос гадна их сургууль төгсгөсөн диплом, ажлын дадлага туршлагыг нь илтгэсэн нотолгоог АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр бүрдүүлэх шаардлагатай. Дээд боловсролын диплом, нарийн мэргэжлийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг ихэвчлэн мэргэжлийн холбоодын шугамаар төлбөртэй хийж гүйцэтгэдэг.Жилд Н1В визийг баклаврын зэрэг бүхий 65 мянган хүнд олгодгоос гадна АНУ-д Мастерийн зэрэг хамгаалсан хүмүүст нэмж 20 мянган ширхэг виз олгодог, их сургууль, коллежуудад ажиллах хүмүүс дээрх тоонд хамрагддаггүй.

Мэргэжлийн дипломыг зөвшөөрүүлэх, ажлын байрны тодорхойлолт үйлдэх, үнэлгээ хийх, бичиг баримтуудыг орчуулах, өргөдөл гаргах ажлыг оны эхнээс хийж эхлэхэд багагүй хугацаа шаардагддаг тул тэдгээрийг эцсийн байдлаар эмхлэн бүрдүүлж шуудангаар 4 дүгээр сарын 1 гэхэд илгээхэд бэлэн болгосон байх шаардлагатай.

Н-1В виз хүссэн өргөдлийг ажлын байрны нэр, гүйцэтгэх үүрэг, олгох цалин, ажлын шаардлага, боловсролын шалгуур, компаны санхүүгийн боломж зэрэг хөдөлмөрийн нөхцлийг нягтлан шалгасны дараа тухайн хүний ажиллах нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу ХЦА-ны бүсийн үйлчилгээний төвд гаргана.

Өмгөөлөгч шаардлагатай тохиолдолд G-28, I-129 маягтаас гадна Н нэмэлт болон шинэчилсэн I-129 W маягт бөглөнө. Хураамжийн 130 ам. доллараас гадна ажил олгогч 1000 ам. доллар төлсөн баримтыг хавсаргадаг бөгөөд бизнесийн болон эрхлэх ажлын шинж чанар, тухайн ажлын мэргэжил шаардах онцлог, боловсролын байдлыг тодорхойлж, баримтаар нотолгсон ажил олгогчийн захиаг хавсаргана. ХЦА мэргэжил шаардах ажлын жагсаалт гаргадаг боловч Холбооны шүүх. мэргэжил шаардах ажлыг урьдчилан хуульчлан тогтоох боломжгүй гэж үзсэн учир энэ жагсаалтыг явцуу гэж шүүмжилдэг.

Ажил олгогчоос гаргасан ажлын байрны тодорхойлолт, тайлбар шийдвэрлэх үүрэгтэй. Н-1В визээр ажиллуулах мэргэжилтний тоог тогтоодог ч тухайн жилд шаардлагатай мэргэжилтний тухай мэдээллийг Холбооны бүртгэл (Federal Register)-ээр мэдээлдэг. ХЦА Хөдөлмөрийн департаментаас гаргадаг Ажил мэргэжлийн нэрийн толь бичиг (Dictionary of Occupational Titles), бусад код, жагсаалтыг өргөн ашигладаг. Ажил олгогч эдгээрийг Хөдөлмөрийн департаментын вэб.хуудаснаас үзэж болно.

Read More »»

F-1 Виз-ний талаар

.

F-1 виз нь АНУ-ын баталгаат их дээд сургууль, коллеж болон англи хэлний сургуульд суралцах vндсэн оюутанд зориулсан виз юм. Баталгаат Сургууль (Certified School) нь улсын бvртгэлтэй, байнгын vйл ажиллагаатай, гадаадын оюутан суралцуулах эрх бvхий боловсролын байгууллагыг хэлнэ. Vндсэн оюутан (Full-time Student) гэдэг нь англи хэлний ангид долоо хоногт 20 цагаас доошгvй, коллeж буюу их сургуулийн мэргэжлийн ангид 12 крeдит цагаас доошгvй, эрдмийн зэргийн ангид 9 крeдит цагаас доошгvй хичээллэх оюутныг хэлнэ.

F-1 визтэй АНУ-д орж ирхэд I-94 дугаар маягт дээр тодорхой хугацаа заадаггүй харин D/S (Duration of Stay) гэсэн тэмдэглэл дардаг. Энэ нь суралцах бух хугацаанд хvчинтэй бөгөөд сургуульдаа журмын дагуу тасралтгүй суралцаж байхад F-1 статус нь хvчинтэй. Хэлний курст сурч байгаа бол суралцаж буй түвшингээ ахиулж байх шаардлагатай гэж үзэх нь бий.

Хэрэв та суралцаж байх хугацаандаа Монгол яваад ирэх хүсэлтэй байгаа бол дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд, танд тус улсад олон удаагийн нэвтрэх эрхтэй (Multiple) виз олгосон уу? Эсвэл нэг удаа нэвтрэх эрхтэй виз олгосон байна уу? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ нэг удаа нэвтрэх эрхтэй визтэй эсвэл АНУ ирээд виз-ний статусаа солиулсан тохиолдолд (жишээ нь B1/B2 визтэй ирж оюутны F-1 статусаар солиулсан г.м.) эргэж ороход заавал шинээр виз авах шаардлагатай болно. Виз шинээр авахад ямар байдаг тэр бүхнийг л хийх болно гэсэн үг

Харин олон удаа орох эрх бүхий виз-тэй бол дахь виз-ний хугацаа дуусахаас өмнө Монголруу яваад ирэхэд нэг их асуудалгүй. Гэхдээ гарахаас өмнө I-20 дугаар маягт дээр сургуулиас тусгай тэмдэглэл хийлгэж, сургуулийн зөвшөөрлөөр тvр хугацаанд зорчиж эргэж хичээлдээ орох тухай тодорхойлолт авч явах нь чухал.

F-1 статустай оюутан хэрхэн ажлын зөвшөөрөл авах талаар. F-1 статустай оюутан ажиллах эрхгvй байдаг бөгөөд зөвхөн дараахь нөхцөлд ийм эрх авч болох юм.

1) Сургууль дотроо ажиллах (On-Campus Employment). Энэ нь тухайн оюутан өөрийн суралцаж буй сургууль дотроо ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу оюутан нь хичээлтэй vед долоо хоногт 20-иос илvvгvй цагаар, амралтын vед бvтэн цагаар ажиллах эрхтэй болдог. Тус зөвшөөрлийг сургууль нь бие даан олгох аа бөгөөд vvнд Цагаачлалын Албанаас зөвшөөрөл авах шаардлагагvй байдаг.

2) Сургуулиас гадуур ажиллах (Off-Campus Employment). Энэ нь тухайн оюутан өөрийн суралцаж буй сургуулиас гадуур ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу оюутан нь хичээлтэй vед долоо хоногт 20-иос илvvгvй цагаар, амралтын vед бvтэн цагаар ажиллах эрхтэй. Тус зөвшөөрлийг сургуульдаа нэгээс дээш жилийн хугацаанд амжилттай суралцаж буй оюутанд гарсан санхvvгийн зайлшгvй шаардлагыг харгалзан тухайн сургуулийн тодорхойлолтоор Цагаачлалын Алба олгодог.

3) Дадлагын ажил (Curricular/Optional Practical Training). Энэ нь тухайн оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн дагуу дадлага хийх зорилгоор ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу оюутан нь нэг жил хvртэлхи хугацаанд бvтэн цагаар тус сургуулийн гэрээт байгууллагад ажиллах эрхтэй болдог. Тус зөвшөөрлийг сургуульдаа нэгээс дээш жилийн хугацаагаар амжилттай суралцаж буй оюутанд мэргэжилийн даддлага хийх зайлшгvй шаардлага болон гэрээт байгууллагын ажлын орон тооны бололцоо зэргийг харгалзан тухайн сургуулийн тодорхойлолтоор Цагаачлалын Алба олгодог.

4) Төгсөлтийн дадлагын ажил (Post-Graduate Practical Training). Энэ нь тухайн сургуулийг төгсөгч өөрийн мэргэжлийн дагуу дадлага хийх зорилгоор ажиллах зөвшөөрөл юм. Vvний дагуу төгсөгч нь нэг жилийн хугацаанд бvтэн цагаар мэргэжлээрээ ажиллах эрхтэй болдог (харин сургууль төгсөхөөс өмнө нэг жил буюу тvvнээс дээш хугацаагаар дадлагын ажил хийсэн оюутанд Төгсөлтийн дадлагын ажил хийх зөвшөөрөл олгохгvй болдог). Тус зөвшөөрлийг сургуулиа амжилттай төгсөн төгсөгчид мэргэжилийн даддлага хийх зайлшгvй шаардлага болон ажлын орон тооны бололцоо зэргийг харгалзан тухайн сургуулийн тодорхойлолтоор Цагаачлалын Алба олгодог.

Read More »»

АНУ-ын хамгийн єндєр тєлбєртэй ба тєлбєр багатай их дээд сургууль, коллеж

.

АНУ-ын хамгийн өндөр төлбөртэй ба төлбөр багатай их дээд сургууль, коллежийн жагсаалтыг хүргэж байна. Энэ жагсаалтыг нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан тул мэдээлэл нь бага зэрэг хуучирсан байхыг үгүйсгэхгүй боловч ерөнхий дүнгээр нь баримжаа авч болно. Түүнчлэн сүүлийн жилүүдэд сургалтын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн болохоор сонирхож байгаа сургуулийнхаа веб сайтруу ороод дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.

Та бүхний ихэнх нь in state, out of state tuition-ны талаар мэдэх байх. Гэхдээ зарим нэг хүнд товч ойлголт өгөх үүднээс дараах тайлбарыг хүргье. In state tuition гэдэг нь тухайн муж улсын иргэд татвар төлсөнийхөө хувьд өөрийн муж улсын их дээд сургуулиудад хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг хэлдэг. Энэ нь тухайн оюутныг гадаадын оюутан сурагчдаас 2 дахин хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийг олгодог гэж хэлж болно.

Харин out of state tuition гэдэг нь өөр мужийн иргэд, гадаадын иргэд их дээд сургууль, коллежид суралцахдаа харьцангуй өндөр төлбөр төлөхийг хэлдэг. Энэ нь АНУ-д дунд сургууль /high school/ төгсөж байгаа хууль бус статус бүхий хүүхдүүдийн хувьд ч мөн нэгэн адил хамаарах заалт юм.

Гэсэн хэдий ч муж улс бүр өөрийн хуулийг батлах эрхийн хүрээнд өөр өөрөөр зааж өгсөн нь бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2007 онд Maryland, Virginia мужуудад дунд сургуулиа амжилттай төгссөн хууль бус статус бүхий иргэдийн хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэгийг авч чадаагүй юм.

Тэгвэл 2001 онд California, Texas мужууд хамгийн анх энэ боломжийг нээж өгсөн хууль баталсан бол түүний араас New York, Utah зэрэг мужууд үүнтэй адил төстэй хуулийг 2002 онд баталсан. Харин Washington, Oklahoma, Illinois, Kansas, Nebraska, New Mexico мужууд 2003 оноос хууль бус цагаачдын хүүхдүүдэд in state tuition буюу харьцангуй хөнгөлөлттэй үнээр дээд боловсрол олох боломжийг нээсэн хууль батлан мөрдөж байна.

Ингээд АНУ-ын хамгийн өндөр төлбөртэй болон хамгийн бага төлбөртэй сургуулиудын жагсаалттай танилцана уу?

Least expensive public schools

1. University of Nevada -- Reno, Nev. - $2,682

2. Florida State University -- Tallahassee, Fla. - $2,890.
3. San Diego State University -- San Diego, Calif. - $2,936

4. University of Florida -- Gainesville, Fla. - $2,955.
5. Florida Atlantic University -- Boca Raton, Fla. - $3,092

6. Texas A&M University -- Kingsville, Texas - $3,109.
7. Florida International University -- Miami, Fla. - $3,156

8. University of South Florida -- Tampa, Fla. - $3,167.
9. University of Central Florida -- Orlando, Fla. - $3,180

10. University of Nevada -- Las Vegas, Nev. - $3,210

Least expensive private schools
1. National Hispanic University -- San Jose, Calif. - $4,610.
2. Arkansas Baptist College -- Little Rock, Ark. - $5,074

3. Talladega College -- Talladega, Ala. - $7,128.
4. Lane College -- Jackson, Tenn. - $7,176

5. Tougaloo College -- Tougaloo, Miss. - $8,375.
6. Judson College -- Elgin, Ill. - $9,420

7. Paine College -- Augusta, Ga. - $9,624.
8. Augustine College -- Raleigh, N.C. - $10,388

9. Barber-Scotia College -- Concord, N.C. - $10,686.
10. Wesleyan College -- Macon, Ga. - $10,900
Мost expensive private schools
1. Sarah Lawrence College -- Bronxville, N.Y. - $32,416

2. Kenyon College -- Gambier, Ohio - $32,170

3. Trinity College -- Hartford, Conn. - $31,940

4. George Washington University -- Washington, D.C. - $31,710

5. Hamilton College -- Clinton, N.Y. - $31,700

6. Bowdoin College -- Brunswick, Maine - $31,656

7. Wesleyan University -- Middletown, Conn. - $31,650

8. Columbia University -- New York, N.Y. - $31,472

9. Colgate University -- Hamilton, N.Y. - $31,440

10. Pitzer College -- Claremont, Calif. - $31,438.
Most expensive public schools
1. Penn State University -- University Park, Pa. - $10,856
2. University of Pittsburgh -- Pittsburgh, Pa. - $10,830
3. University of Vermont -- Burlington, Vt. - $10,226
4. University of New Hampshire -- Durham, N.H. - $9,226
5. New Jersey Institute of Technology -- Newark, N.J. - $9,180
6. Temple University -- Philadelphia, Pa. - $9,102
7. University of Massachusetts -- Amherst, Mass. - $9,008
8. Rutgers University -- New Brunswick, N.J. - $8,564
9. University of Cincinnati -- Cincinnati, Ohio - $8,379
10. Rutgers University -- Newark, N.J. - $8,209

Read More »»

Ногоон Картны сугалаа

.

Ногоон Картны сугалаа

АНУ-ын Төрийн Департаментын Консулын хэрэг эрхлэх товчооноос жил тутамд Diversity Visa Lottery буюy Ногоон Картны сугалааг зохион байгуулдаг. Тус сугалааны vндсэн зорилго нь АНУ-д цөөн цагаач илгээдэг улсуудын иргэдэд Ногоон карт авах бололцоо олгох зорилготой байдаг. Vvнд оролцож шалгарсан хvмvvс гэр бvлийн хамт (эхнэр/нөхөр болон 21 нас хvртэлхи хvvхдvvд) АНУ-д Байнгын оршин суух өргөдөл гаргах эрхтэй болох юм.
Ногоон Картны сугалаанд хэдэн хvн оролцож,
тэдгээрээс хэд нь шалгардаг вэ?

Ногоон Картны сугалаанд жил тутам дэлхийн 200-гаад улсын нийт 10-13 сая орчим хvн оролцдогоос 100.000 сугалааг компьютераар сонгон шалгаруулж, тэдгээрээс 55.000-д нь Ногоон карт олгодог. Тухайн жилд олгох 50 мянган Ногоон картыг 6 тивд хvн амын тоогоор хуваарилдаг бөгөөд нэг улсад нийт 7% хувь буюу 3,500 илvvгvй Ногоон карт оногдуулах зарчим баримталдаг байна. Зарим улсад тус сугалаанд бvртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж олон зуун мянган хvнийг хамруулдаг тул тэдгээрээс мөн олон шалгардаг байна. .
Ногоон Картны сугалаанд
хэн оролцох эрхтэй вэ?

Ногоон Картны сугалаанд арьс өнгө, яс vндэс, шашин шvтлэг, нийгмийн гарал болон байдал зэрэг аливаа зvйлээр ялгаварлахгvй дэлхийн ихэнхи улсын иргэд оролцох тэгш эрхтэй байдаг бөгөөд харин дараахи зарим нөхцөл байдаг, vvнд:
1. Харъяалал
АНУ-д жилдээ 50 мянгаас илvv цагаач илгээдэг улсын иргэд Ногоон картны сугалаанд оролцох эрхгvй байдаг. Энэ жилийн сугалаанд Канад, Мексик, Колумб, Доминикан улс, Эл Сальвадор, Гаити, Ямайк, Хятад, Энэтхэг, Пакистан, Филиппин, Вьетнам, Өмнөд Солонгос, Ямака, Турк, Их Британи болон Оросын Холбооны улс зэрэг улсын иргэд дээрхи шалтгаанаар оролцох эрхгvй болсон байна. Эдгээрээс бусад аливаа улсын иргэд Ногоон Картны сугалаанд оролцох эрхтэй байдаг. Монголд, АНУ-д болон дэлхийн бусад аливаа улсад оршин суугаа Монголын иргэд тус сугалаанд оролцох бvрэн эрхтэй юм.
2. Боловсрол
Ногоон Картны сугалаанд оролцогсод наад зах нь бvрэн дунд боловсролтой эсвэл 2-оос доошгvй жилийн тусгай мэргэжлийн туршлагатай байх шаардлагатай байдаг. Монголын 10 жилийн сургууль эсвэл техник-мэргэжлийн сургууль төгсөгчид тус шаардлагыг хангах юм.
3. Нас
Ногоон Картны сугалаанд оролцогсдод насны хязгаар заадаггvй боловч дээрхи боловсролын шаардлагаас vзэхэд 18-аас доош насныхан оролцох бололцоогvй юм.
4. Оролцох тоо
Ногоон Картны сугалаанд оролцогсод зөвхөн нэг л өргөдөл гаргах эрхтэй байдаг, тухайн хvний нэр бvхий өргөдөл давхардсан тохиолдолд аль алиныг нь хvчингvйд тооцдог байна. Харин гэр бvлийн эхнэр нөхөр хоёр тусдаа өргөдөл гаргаж болох юм.

5. АНУ-д оршин суугаа гадаадын иргэд
Ногоон Картны сугалаанд АНУ-д оршин суугаа (дээр заагдсанаас бусад) аливаа улсын иргэд оролцох бvрэн эрхтэй бөгөөд vvнд тэдгээрийн статусын төрөл болон хугацаа, мөн аливаа өөр vндэслэлээр Ногоон картанд хандсан байдал зэрэг нь хамааралгvй байдаг.

- АНУ-д байх хугацаанд виз болон статусын зөрчил гаргасан (виз статусын хугацааг хэтрvvлсэн, зөвшөөрөлгvй ажилласан буюу суралцсан) гадаадын иргэд сугалаанд шалгарсан тохиолдолд Ногоон Карт авахад тодорхой хvндрэл учрах боловч АНУ-ын цагаачлалын хуулийн зарим тусгай заалтыг vндэслэн АНУ дотор Ногоон картанд өргөдөл гаргаж болох юм.

- Харин АНУ-д гэмт хэрэг vйлдсэн, мөн ямар нэгэн шалтгаанаар АНУ-аас албадан гаргасан, эсвэл хил дээрээс буцааж АНУ-д орох эрхээ хасуулсан гадаадын иргэд тус суглаанд оролцож болох боловч шалгарсан тохиолдолд өмнө АНУ-ын хууль зөрчсөн байдлаас шалтгаалан Ногоон карт авах бололцоогvй болохыг анхаарна уу.

Ногоон Картны сугалаа
хэзээ явагддаг вэ?

Тухайн жилд Ногоон Картны сугалаа явуулах хугацааг АНУ-ын Төрийн Департаментаас тогтоодон зарлаж жилийн эцсээр явуулдаг. 2004 онд явагдах DV-2006 сугалааг 2004.11.05-наас 2005.01.07-ныг хvртэл нийт 63 хоногийн хугацаанд явуулахаар тогтоосон байна. Ногоон Картны сугалаанд оролцох бvртгэлийг зөвхөн дээрхи хугацаанд хvлээж авдаг бөгөөд тvvнээс өмнө буюу хойно ирvvлсэн өргөдлийг хvчингvй болгодог.

Ногоон Картны сугалаанд
хэрхэн оролцох вэ?

Интернет болон англи хэлний зохих мэдлэгэтэй хувь хvн тэдний вэбсайтанд орон маягтыг бөглөж, фото зургаа шаардагдсан стандартын дижитал форматаар оруулан өөрсдөө бvртгvvлж болно.
1. Маягт
Ногоон Картны сугалааны бvртгэлд бичигдсэн мэдээлэл нь дутуу тохиолдолд тухайн бvртгэлийг хvчингvй болгодог, мөн тvvнд заагдсан мэдээлэл нь сугалаанд шалгаран Ногоон Карт авахаар мэдvvлсэн бичиг баримтаас зөрсөн тохиолдолд тухайн хожилыг хvчингvй болгох учир маягтанд заагдсан бvх асуултанд бvрэн, vнэн бөгөөд зөв мэдээлэл олгох нь нэн чухал юм.
2. Фото зураг
Ногоон Картны сугалаанд оролцогч болгон өөрийн, мөн гэр бvлтэй бол эхнэр/нөхөр, хvvхэд тус бvрийн цээж зураг нэг хувийг илгээнэ. Тус зураг нь энгийн цаасан фото зураг байх бөгөөд тэдгээрийг бид шаардлагын дагуу дижитал форматанд оруулж өргөдөлд хавсаргана. Илгээх фото зураг нь дараахи шаардлагыг хангасан байна. vvнд:
- Фoтo зураг нь 5см Х 5см хэмжээтэй дөрвөлжин байна;
- Фoтo зургийн дvрс нь нийт зургийн 50% орчимыг эзэлсэн, эгц урдаас цайвар фононд тод авсан байна. /эргэсэн буюу хазайсан дvрстэй, фокус муутай, хэт бараан буюу хээтэй фононд авсан зургийг хvлээж авахгvй/
- Нvдний шил, малгай болон нvvр халхалсан бусад зvйл бvхий зургийг хvлээж авахгvй;
- Ногоон Картны сугалааны өргөдөлд хавсаргасан фото зураг нь дутуу, эсвэл хэмжээ буюу бусад аливаа шаардлагыг хангахгvй тохиолдолд тухайн өргөдлийг хvчингvй болгох учир тэдгээрийг чанд мөрдөх нь нэн чухал юм.

Ногоон Картны сугалааг
хэзээ дvгнэдэг вэ?

Тухайн жилийн Ногоон Картны сугалааны дvнг дараахи жилийн дундуур гаргаж тив тус бvр болон улс тус бvрээс хэдэн сугалаа шалгарсаныг мэдээлдэг. Ногоон Картны сугалаанд шалгарагсдад дараахи жилийн 6-8 саруудад албан ёсны мэдэгдэл илгээдэг, харин амжилтанд хvрээгvй бол ямар нэгэн хариу ирдэггvй, иймд 9 сарыг дуустал ийм мэдэгдэл ирээгvй тохиолдолд амжилтгvй болсонд тооцож болох юм. Жишээ нь: 2004 онд явагах DV-2006 сугалааны дvн 2005 оны 6-8 сард гарч, мөн хугацаанд шалгарагсдад албан ёсны мэдэгдэл илгээнэ.

Ногоон Картын сугалаанд шалгарсан тухай хуурамч мэдэгдэл өгч өндөр хэмжээний төлбөр шаардсан email илгээх явдал олон гарч байна. Гэтэл тус сугалаанд шалгарсан тохиолдолд албан ёсны мэдэгдэлийг АНУ-ын Төрийн Департаментаас шуудангаар илгээдэг тул дээрхи email-vvдэд залилагдаж ямар нэгэн хэлбэрийн төлбөр төлөхөөс болгоомжилно уу.
Сугалаанд шалгарсан тохиолдолд
Ногоон Карт хэрхэн авах вэ?

Тухайн жилийн сугалааны шалгарагсдад тухайн жилийн 10 дугаар сарын 1-нээс нэг жилийн хугацаанд Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгодог бөгөөд тус хугацаанаас хойш хожил нэхэмжлэх эрхгvй болдог. Жишээ нь: 2004 онд явагдах DV-2006 сугалааны шалгарагсад 2005.10.01-нээс 2006.09.30-ны хооронд Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болно. Хэрэв тус хугацаанд Ногоон карт авах өргөдөл гаргаагvй эсвэл гаргасан боловч асуудал нь шийдэгдэж амжаагvй тохиолдолд тухайн хожилыг хvчингvй болгодог.

Мөн Ногоон Картны сугалаанд жил тутамд нийт 100 мянган хvн шалгаруулдаг боловч зөвхөн 50 мянгад нь Ногоон Карт олгодогийг анхаарах нь чухал юм. (Vvнээс гадна 5.000 эрхийг NACARA гэрээний дагуу Төв Америкийн улсуудын иргэдэд тусгай нөхцлөөр олгодог).

Иймд Ногоон Картны сугалаанд шалгарсан явдал нь заавал Ногоон Карт авах баталгаа болдоггvй бөгөөд энэ нь юуны өмнө хожилын дугаараас хамаарна, мөн vе шат тутмын өргөдөл бичиг баримтыг заагдсан хугацаанд нь зөв бөгөөд бvрэн бvрдvvлэх зэргээс шалтгаалдаг байна. Жишээ нь: өмнөх жилдvvдэд тус сугалаанд оролцож шалгарсан олон Монголчуудын Ногоон Картаа авч чадалгvй өнгөрөөд байгаа тухай харамсалтай мэдээлэл бидэнд ирсээр байна. Эдгээр нь ихэнхидээ шалгарсан мэдэгдэлээ олж авч чадаагvй, эсвэл оройтаж авсан, мөн бичиг баримтаа хугацаанд нь илгээгээгvй, эсвэл дутуу буюу буруу бvрдvvлсэн зэргээс шалтгаалсан байна.
1. Хожилын дугаар

Ногоон картны сугалаанд шалгарсан хvн тутамд хожилын дугаар оноодог бөгөөд тус дугаар нь шалгарсан тухай мэдэгдэлд заагдсан байдаг. Жишээ нь: Ази тивээс шалгарсан тохиолдолд урдаа ‘AS’ гэсэн тэмдэглэлтэй дугаар олгодог байна.

Ногоон картны сугалаа хожигсод зөвхөн оноогдсон хожилын дугаарын дарааллаар Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болдог бөгөөд тухайн сард ямар дугаартай хожигсод ийм эрхтэй болохыг АНУ-ын Төрийн Департаментаас сар тутамд урьдчилан тогтоож нийтэд мэдээлдэг. Жишээ нь: АНУ-ын Төрийн Департаментын мэдээгээр 2003 онд явагдсан DV-2005 сугалааны AS–9600 хvртэлхи дугаартай хожигсод 2004 оны 10 дугаар сараас эхлэн Ногоон Картанд өргөдөл гаргах эрхтэй болох байна.

Хожилын дугаар нь АНУ-ын Төрийн Департаментаас тухайн жилд олгох 50 мянган Ногоон Картны лимитийг хэтрvvлэхгvй хянах хэрэгслэл болдог. Лимит дууссан тохиолдолд vлдсэн хожилыг хvчингvй болгодог байна. Иймд тухайн жилийн сугалааны хожил нэхэмжлэх хугацаа дуусахад тухайн хожилын дугаар зарлагдаагvй тохиолдолд тус хожил нь хvчингvй болдог. Жишээ нь: 2002 онд явагдсан DV-2004 сугалаанд шалгарагсад 2003.10.01-нээс 2004.09.30-ныг хvртэл Ногоон Картанд өргөдөл гаргах эрх олгосон билээ. Гэтэл энэ хугацаа дуусахад зөвхөн AS-16300 хvртэлхи дугаар зарлагдсан бөгөөд тvvнээс дээш дугаартай бvх хожил нь хvчингvй болсон байна.

2. Хожилын дугаар зарлагдсан тохиолдолд

Ногоон Картны сугалаа шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд АНУ-ын Ногоон Картны өргөдөл гаргах эрхтэй болдог.

Ногоон Картны өргөдлийг тусгай маягтаар гаргах бөгөөд тvvнд шаардлагатай бvх бичиг баримтыг холбогдох хураамжийн хамт заагдсан журмын дагуу бvрдvvлэн хавсаргадаг. Хавсаргах бичиг баримтанд vндэсний паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, боловсролын гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримт, мөн АНУ-д оршин суугчид статусын хvчинтэй байдлыг нотлох бичиг баримт зэрэг багтдаг. Vvнээс гадна заагдсан эмнэлэгт vзлэгт орж мөн хурууны хээг өгсөн байх шаардлагатай болдог.

АНУ дотор шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд АНУ-ын Цагаачлалын албанд Ногоон Картны өргөдөл гаргана. АНУ-ын Цагаачлалын албанаас тухайн өргөдлийг хянан vзэж, шаардлагатай тохиолдолд ярилцлага хийгээд, хангалттай гэж vзвэл Ногоон Картыг 4-12 сарын дотор шуудангаар илгээх бөгөөд хvлээгдэх тодорхой хугацаа нь Цагаачлалын Албаны тухайн салбарын ачааллаас хамаардаг.

АНУ-аас гадна шалгарагсад тэдгээрийн хожилын дугаар зарлагдсан тохиолдолд тухайн бvсийг хамаардаг АНУ-ын Консулын газарт өөрсдөө гэр бvлийн хамт биеэрээ очиж Ногоон Картны өргөдөл гаргана. Жишээ нь: Монгол улсыг Солонгос улсын Сэvл хот, Õÿòàäàä суугаа АНУ-ын Консулын газар хамаардаг тул Монголоос шалгарагсад тус газарт өргөдлөө гаргана.

АНУ-ын Консулын газраас тухайн өргөдлийг хянан vзэж, шаардлагатай тохиолдолд ярилцлага хийгээд, хангалттай гэж vзвэл АНУ-д нэг жилийн дотор орох виз олгодог. Харин Ногоон Картыг АНУ-д орж ирсэнээс хойш 3-8 сарын дотор шуудангаар илгээх бөгөөд хvлээгдэх тодорхой хугацаа нь Цагаачлалын Албаны тухайн салбарын ачааллаас хамаардаг.

Read More »»
 

Хамтран ажиллах

Энэхүү блог нь цагаачлал, виз, АНУ-ын визний талаар дагнан мэдээлэл хүргэдэг хэрэгсэл юм. Манай блог дээр өөрийн бизнесийн зар сурталчилгаа байрлуулах боломжтой

Зохиогчийн эрх

Тус блог дээр нийтлэгдсэн аливаа мэдээ мэдээллийг авч ашиглах бол заавал эх сурвалжийг дурьдаж байхыг сануулж байна. Зохиогчийн эрх хамгаалагдсан болно

Санал хүсэлт

Энд тавигдсан мэдээллээс гадна ямар төрлийн мэдээлэл авах сонирхолтой байгаа талаар дээр дурьдсан хаягаар харьцаж өөрийн санал хүсэлтээ ирүүлэх бүрэн боломжтой